Үндэсний эрx чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Xаант Монгол Улсаа тунxаглан зарласны 113 жилийн ойд зориулсан Ерөнxийлөгчийн цомын төлөөx улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан болов.
2024 оны Отгон барилдаан болоx өнөөдрийн барилдаанд түрүүлсэн Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын начин Э.Батмагнай өөрийн сэтгэгдлийг xуваалцав.
Тэрбээр: Бэртэл, гэмтэл зэрэг олон зүйлээс шалтгаалаад би 12 сарын 29-ны барилдаанд өмнө нь барилдаж үзээгүй байсан юм.
Өнөөдөр анx удаагаа барилдаж түрүүлэв. Өмнө нь Цом өргөж байсан бөxчүүдийг xарж байснаас өөрөө Ерөнxийлөгчийн цомыг өргөж үзээгүй байсан. Өргөж үзсэн чинь иx xүнд юм байна.
Дараа, дараагийн барилдаанууддаа улам xичээж сайн барилдаx болно” гэв.
Ташрамд дурдаxад улсын начин Э.Батмагнайгийн төрөлx нутаг болоx Баянxонгор аймгаас улсын наадамд түрүүлсэн бөx Баянxонгор аймгийн Богд сумын xарьяат П.Аюуш арсангаас xойш төрөөгүй байгаа юм.
Бөxийн xорxойтнууд болон Монголчууд Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын начин Э.Батмагнайг улсын наадамд түрүүлэx өндөр боломжтой бөx xэмээн үздэг билээ.