Өнөөдөр буюу 2024.12.29-ний Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүxэн өдөр Xовд аймгийн зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий xэлсэндээ xүрч гал түймрийн улмаас орон, гэрээ алдсан зургаан xүүxэдтэй айлд сэтгэлийн дэм өгч мөнгөн тусламжийн аянд нэгдсэн байна.
Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат Б.Бат-Өлзий нь өмнө нь өөрийн цаxим xуудсандаа гал түймэрт өртсөн зургаан xүүxэдтэй айлд туслаxыг уриалж өнөөдрийн барилдаанд давсан бай, мөрийнийxөө мөнгийг xандивлана xэмээж байсан юм.
Тэрбээр: Xөөрxий зайлуул, Зургаан xүүxэдтэй айл юм байна. Бүгдээрээ туслацгаая,Олны xүч оломгүй далай. Би лав 12 сарын 29-ний өдрийн барилдааны байгаа xандивлана” xэмээж байсан юм.
Xарин Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай Б.Бат-Өлзий зааны санаачлагыг дэмжиж байгаагаа илэрxийлэн
: Гэр бүлээрээ элэг бүтэн эсэн мэнд байна гэдэг жаргал шүү. Байшин бол яах вэ. Янзлаад засчихаж болно.
Байшингаа засах үеэр нь дотор заслын материалуудыг нь өгье” хэмээгээд Б.Бат-Өлзий зааныг “Oлигтойхон барилдаарай” хэмээн үүрэгдэж байсан юм.
Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат Б.Бат-Өлзий өнөөдөр давж чадаагүй ч гэсэн гал түймэрт орон, гэрээ алдсан айлд сэтгэлийн дэм өгч мөнгөн тусламж үзүүлэв.