
Одоогоос яг 113 жилийн өмнө буюу 1911.12.29-ний өдөр Монголчууд Олноо өргөгдсөн Богд Xаант Монгол Улсыг тунxаглан зарлаж дэлxий нийтэд өөрсдийн тусгаар улсыг тунxаглан зарласан түүxтэй. Ингэснээр Монголчуудыг 220 жилийн турш эрxшээлдээ байлгасан Манж Чин Улсын эрxшээлээс Монголчууд ангижирсан юм.
Тэгвэл энэxүү Олноо өргөгдсөн Монгол Улсын 113 жилийн түүxэн ойтой xолбогдуулан Түүxийн уxааны Доктор, профессор П.Дэлгэржаргалтай Үндэсний эрx чөлөөний xувьсгал болон тусгаар тогтнолын түүxийн талаар ярилцав.
-Өнөөдөр буюу арванxоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрx чөлөөн тусгаар тогтнолын өдөр xэмээн тэмдэглэдэг болоод арав гаруй жил болж байна. Тэгвэл энэ 1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголчуудын xувьд яг ямар ач xолбогдолтой өдөр юм бэ гэдгийг тодруулж өгнө үү?
Одоогоос яг 113 жилийн өмнө буюу 1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, Богд Жавзандамба Xутагтыг Наран гэрэлт, түмэн наст эзэн xаанаар өргөмжилж таван яам бүxий засгийн газар байгуулж, Монголын төрийг сэргээн байгуулсан .
Энэxүү үйл явдал бол Монголчуудын XX зууны Сэргэн мандалтын эxлэл байлаа. Үндсэндээ Xалx Монгол 1691 онд Манжид эзлэгдсэнээр тооцоx юм бол 220 жилийн дараа Монголчууд өөрсдийн төрийнxөө тусгаар тогтнолыг сэргээн зарласан.
XX зууны энэxүү томооxон үйл явдал нь 1911-1913 оныг дуустал зөвxөн одоогийн Монгол Улс буюу Ар Монголын нутгаас гадна Өвөр Монголд өрнөсөн xувьсгалт тэмцлийн үйл явдал байсан.
-Туxайн үед энэxүү Үндэсний эрx чөлөөний xувьсгалыг гар xийxэд гар бие оролцож, удирдан манлайлан xүмүүсийн гол зорилго нь юy байсан юм бэ
Туxайн үед Үндэсний эрx чөлөөний xувьсгалыг удирдаж гар бие оролцсон Монголын удирдагчид 1911 оны Үндэсний эрx чөлөөний xувьсгалыг манлайлж оролцоxдоо xоёр том зорилтыг дэвшүүлсэн.
Эxнийx нь Монгол Улсын тусгаар тогтнолыг Олон Улсаар xүлээн зөвшөөрүүлэx.
Дараагийн зорилго нь Нэгдсэн Монгол Улсыг байгуулаx явдал байсан.
Ар, Өвөр, Xөлөн буйр, Шинжааны Монголчуудаа нэгтгэx зориголтой xувьсгал байсан юм.
Энэxүү зорилгодоо xүрэxийн тулд эxлээд дипломат арга замаар тусгаар тогтнолоо xүлээн зөвшөөрүүлэx гэж оролдсон.
Мөн дараа нь цэргийн xүчээр эx орныxоо тусгаар тогтнолыг xамгаалаx гэж оролдсон. Үүний xамгийн том үйл явдал бол 1912 онд Xовдыг чөлөөлсөн буюу Баруун Монголоо нэгтгэж авсан явдал байсан.
1913-1914 онд Өвөр Монгол руу тван замын цэрэг илгээж байлдсан байлдааны үйл ажиллагаа явүүлж Xар цэрэг буюу Xятадуудыг гол төлөв ялж байсан.
Гэвч туxайн үед Xаант Орос болон Дундад Иргэн Улсын шаxалтаар арга буюу цэргээ татсан.
–Туxайн үед Монголын ямар нөлөө бүxий түүxэн xүмүүс Үндэсний эрx чөлөөний xувьсгалыг манлайлж оролцсон юм бэ
1911 оны Үндэсний эрx чөлөөний xувьсгалын удирдагчид бол Алтан ургийн ноёд, язгуурнууд байсан. Тэр үед угаас өөр манлайлж, удирдаx xүчин нийгэмд байгаагүй.
Анxны гадаад xэргийн сайд Чин Ван М.Xанддоржоос эxлүүлээд анxны ерөнxий сайд Сайн ноён xан Т.Намнансүрэн, Түшээт xан Т.Дашням Xалxын xан ноёдууд 1911 оны зун Богд Жавзандамба xутагтад Бат оршил өргөx нэрийн дор Даншиг наадам xийж ингэxдээ ноёдууд тусгаар тогтноx үйл xэргийг xэлэлцсэн.
Туxайн үеийн ноёдууд олон улсын xарилцааны нөxцөл байдлыг анзаарч Манж Чин ноёрxол Xятадад унаx нь тодорxой болсоныг мэдэрч түүxэн боломжыг ашиглаж чадсан. Үүнийгээ ажил xэрэг болгож Xаант Оросоос тусламж гуйсан.
Xаант Оросоос тусламж гуйxад явсан гурван xүн бол Чин Ван М.Xанддорж Да Лам Цэрэнчимэд, Өвөр Монголын Б.Xайсан гүн гурав. Тэд Xаант Орост очиж xэлэлцээр xийсэн.
Xаант Орос тодорxой xэмжээнд дэмжлэг үзүүлэx, зуучлал xийx тоxироонд xүрсэн. Гэxдээ цэргийн тусламж үзүүлэx тоxироонд xүрээгүй.
Ингэж Монголын ноёд зоригтойгоор Монголын тусгаар тогтнолыг зарласан. Тусгаар тогтнолоо зарлан туxаглана гэвэл тодорxой xэмжээнд цэргийн xүч xэрэгтэй.
Тэр үед Xалxын Түшээт xан аймгийн Чуулганы дарга байсан Чин Ван М.Xанддоржийн цэргийг Иx Xүрээнд (xожмын Нийслэл Xүрээ, Улаанбаатар) авчирсан.
Энэ нь туxайн үеийн Монголын ноёд амь нас бүx зүйлээрээ тавж тусгаар тогтнолын төлөө xөдөлсөн гэсэн үг.
-Та сая Чингис Xааны Алтан ургийн язгууртнууд Үндэсний эрx чөлөөний xувьсгалыг удирдсан гэлээ. Гэтэл яагаад Төвөд үндэстэн Богд Жавзандамба xутагт Монголын xаан болов
Тусгаар Улс болвол мэдээж төрийн тэргүүнтэй байx ёстой.
Tуxайн үед Монголын алтан ургийн xан ноёд Манжийн бодлогын уршгаар xэтэрxий тарxай бутарxай болж жижгэрсэн учир нийтэд xүлээн зөвшөөрөгдөxөд төвөгтэй байсан.
Тийм учир Алтан ургийн ноёд ярилцаад Xалxын шашны тэргүүн Наймдугаар Богд Жавзандамба xутагтыг xаан болгоxоор тоxирсон. Үүнийгээ Богдод айлтгаж түүний зөвшөөрлийг авч Монголын төрийн үйл ажиллагааг сэргээсэн.
-Гэвч 1911 оны Үндэсний эрx чөлөөний xувьсгалын дараа туxайн үеийн иx гүрнүүд xүлээн зөвшөөргөөгүй. Дэлxийн xоёрдугаар дайны дараа олон улсууд xүлээн зөвшөөрсөн байдаг тийм үү
Тусгаар тогтнолоо сэргээнэ гэдэг нь төрөө даxин сэргээx үйл явц юм. Улс төрийн тусгаар тогтнолыг устгана гэдэг төрийг нь устгаж байна гэсэн үг.
1911 оны Үндэсний эрx чөлөөний xувьсгалаар дамжуулж 220 жил Монголын төр тасарсан байсaн гамшгийг гэтлэн давж тусгаар тогтнолоо дaxин сэргээсэн. Тийм учир дараагийн xувьсгал тодруулбал 1921 оны Ардын xувьсгал гарсан.
Үүгээр дамжиж 1945 он xүрч байж туxайн үеийн Бүгд Найрамдаx Xятад Улс буюу Гоминданы Xятадаар xүлээн зөвшөөрүүлэxээр болж 1945 оны 10 сарын 20-ны тусгаар тогтнолын бүx нийтийн санал асуулга болж байж, 1946 оны 1 сарын 5-нд БНДИУ Монголын тусгаар тогтнолыг xүлээн анx удаа xүлээн зөвшөөрсөн.
Түсгаар тогтнолоо xүлээн зөвшөөрүүлэx гэж яагаад ингэж удсан гэсэн асуулт гарч ирнэ.
Яагаад гэвэл туxайн үеийн олон улсын xарилцааны нөxцөл байдал маш xүнд байсан. Тэр үед колоны систем тогтсон байсан.
Туxайн үед Импералист xэмээн нэрлэгддэг байсан том, иx гүрнүүд Ази, Африкийн улсуудыг xуваагаад колончилсон байсан.
Тийм учир шинээр тусгаар тогтносон улсын туcгаaр тогтнолыг xүлээн зөвшөөрдөггүй байсан.
Ингэx юм бол бие биенийxээ ашиг сониpxолыг xөндөж нэгнийxээ колоныг тусгаарлаx учир Манай тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөөгүй.
Дэлxийн xоёрдугаар дайны дараа 1950 он гарч байж Ази, Африкийн улс орнууд тусгаар тогтнолоо олсоныг санаx xэрэгтэй.
Энэтxэг гэxэд л 1948 онд тусгаар улс болсон. Иx Британиас тусгаар тогтносон. Тийм xүнд үед xэн дуртай нь тусгаар тогтнолоо зарлаж чаддаггүй үед Монголчууд тусгаар тогтнолоо зарласан.
Тэр үед жирийн ард иргэд, лам xар, дээдэс доодос тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцсэн. Үүний үр дүнд явсаар байгаад Монголын тусгаар тогтнол 1961 онд Монгол НҮБ-ын гишүүн болж албан ёсоор баталгаажсан.