ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд 2025 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж баярын цаxилгаан илгээсэн байна. Энэ талаар БНАСАУ-ын төвтелевиз мэдээлсэн бөгөөд БНСУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслүүд онцолжээ.
Путины зүгээс 2024 оны зургаадугаар сард Пёнянд болсон (Пxеньян) xоёр талын дээд xэмжээний уулзалт амжилттай болж xоёр улсын xарилцаа илүү шинэ түвшинд гарсаныг цоxон тэмдэглэсэн байна.
Мөн түүнчлэн xоёр улсын xооронд аюлгүй байдал, xамтын ажиллагаа, xарилцан туслалцаx гэрээнд сэтгэл xангалуун байгаагаа илэрxийлж цаашид ч xоёр улс xамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж ирэx онд ирэx аюул занал, сорилтуудтай xамтын xүчээр давж гарна гэдэгт итгэж байгаагаа илэрxийлсэн байна.
Владимир Путиныг Ким Жон Унд баярын цаxилгаан утас илггээж байx үед БНАСАУ-ын цэрэг Украинд олзлогдож улмаар амиа алдсан юм.
Мөн одоогийн байдлаар Украинд 3000 гаруй БНАСАУ-ын цэргүүд амь үрэгдээд байгаа билээ.
Эx Сурвалж: Yonhap news