Л.Оюун-Эрдэнэ: 16-20 жил гацсан хөгжлийн төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргалаа
Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 6 хувиар нэмнэ.
Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянга, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болох юм.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдсэн юм.