Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна

Хавайн Мауи хэмээх арлын Кухулуй нисэх онгоцны буудлын ажилчид Чикагогоос нисч ирсэн “United Airlines” компанийн онгоцонд нэгэн хүн нас барсан байдалтай байхыг олж илрүүлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр цогцсыг онгоцны буух төхөөрөмжийн хэсгээс олсон байна.
“ВВС” агентлагийн мэдээлснээр, 202 тоот нислэг арванхоёрдугаар сарын 24-ний мягмар гарагийн өглөө Чикаго хотоос хөөрч, үдээс хойш Хавайд газарджээ. “United Airlines” компанийн өгсөн мэдүүлэгт, нисэх онгоцны буух төхөөрөмжийн хэсэг рүү гадны хүн ажилтнуудад анзаарагдахгүйгээр нэвтэрч орсныг гайхаж, тийм зүйл болсонд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Одоогоор уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Талийгаач хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.