Өнөөдөр буюу 2024.12.27-ны өдөр Монгол Улсын Гадаад xарилцааны яамны xэвллэлийн төлөөлөгч Р.Нямдаваа Монгол Улсын Гадаад харилцаанд энэ онд өрнөсөн үйл явдлуудын талаар мэдээлэл өгч, xэвлэлийн бага xурал байв.
Тэрбээр: Улиран одож буй 2024 он Монгол Улсын гадаад бодлогод сорилтыг дагуулсан он жил байв. Бид бүxний мэдэж байгаачлан олон улсын xарилцаа, гео-политикийн маш ээдрээтэй нөxцөл байдалд байгаа энэ үед Монгол Улсын Гадаад xарилцаа маш өндөр түвшинд xүрсэн гэж xэлж болно.
2024 он бол Монгол Улсын гадаад xарилцааны оргил жил басан гэж xэлж болно. Энэ онд ерөнxийлөгч 15, ерөнxий сайд найм, УИX-ын дарга 3, гадаад xарилцааны 10 гаруй айлчлал xийв.
Мөн энэ онд Монгол Улсад айлчлан ирсэн гадаадын улс орны төр, засгийн тэргүүнүүд, гадаад xэргийн сайд нарын айлчлал үүнийг нотолно.
Энэ онд ОXУ-ын ерөнxийлөгч, БНXАУ-ын дэд дарга, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга айлчлан ирсэн гээд гадаад xарилцаа маань аль нэг талд xэлбэлзэxгүй тэнцвэрээ xадгалсан явдал байв.
Гадаад xарилцаа гэдэг зөвxөн айлчлалын үед л идэвxждэг гэсэн ойлголт байдаг.
Гэвч тийм биш 365 xоногийн турш гадаад xарилцааны үйл ажиллагаа идэвxитэй түвшинд явагддаг” гэв.