Арванхоёрдугаар сарын 26-ны пүрэв гарагт “Netflix”-ийн хамгийн алдартай цувралын үргэлжлэл болох “Squid Game”-ийн хоёр дахь анги нээлтээ хийлээ. Тус цуврал нь анхны ангиас хойш ийнхүү гурван жилийн дараа дахин эргэн ирж байгаа нь энэ юм.
Нээлтийн дараа нэг цагийн дараа гэхэд шинэ цуврал бүтнээрээ интернетэд тавигдсан аж.
“The Squid Game” киног бүтээгч найруулагч Хван Дон Хёк хэлэхдээ, хоёр дахь цуврал нь өмнөхөөсөө ч илүү сэтгэл хөдөлгөм байх болно гэдгийг амласан. Учир нь, шинэ цувралаар Сон Ги Хун (И Жон Жэ)-ы “эвдэрсэн хүн”-ээс шийдэмгий өшөө авагч болон хувирч буй түүний хувийн түүхийг голчлон харуулсан юм байна.
Шинэ цувралд гол дүрийн Сон Ги Хуны дүрд мэдээж жүжигчин И Жон Жэ тоглохоос гадна үзэгчдэд танил болсон дүрүүд ч гарах юм. Мөн алдарт жүжигчин И Бён Хун (Lee Byung-hun) дүр бүтээсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Мөн хоёрдугаар цувралд Өмнөд Солонгосын кино, телевизийн алдартай, өсөж буй одод болох Им Ши Ван, Кан Ха Ныль, Пак Сон Хун, Ян Дон Гын болон бусад шинэ дүрүүд гарч ирнэ.
Эх сурвалж:Deadline