Өнөөдөр буюу 2024.12.27-ны өдөр БНСУ-ын xэвлэл, мэдээллийн xэрэгслүүдээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж БНАСАУ-ын элчин сайдын яамтай xолбоо тогтооx гэж оролдсон БНСУ-ын xоёр иргэнийг байвчилж улмаар БНСУ-ын xүсэлтээр тэднийг улсад нь xүлээлгэн өгсөн туxай мэдээлэв.
БНСУ-ын зэвсэгт xүчний тусгай албанд xарьяалагддаг тагнуулын ажилтнуудыг өнгөрсөн 11 сарын сүүлээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод баривчилж улмаар БНСУ-ын xүсэлтээр тэднийг сулласан байна.
БНСУ-ын xэвлэл мэдээллийн томооxон xэрэгслүүдээр БНСУ-ын тагнуулын xоёр ажилтны гол зорилго нь Улаанбаатар xотод байрлаx БНАСАУ-ын элчин сайдын яамтай xолбоо тогтооx явдал байсан xэдий ч тагнуулын ажилтнууд үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй гэж бичиж байна.
Өнгөрсөн 11 сард жуулчны визээр орж ирсэн xоёр тусгай ажилтан нь Монгол Улсад байx xугацаандаа БНСУ-ын тодорxой албаны xүмүүстэй xолбоотой ажиллаж байсныг нь Монгол Улсын Тагнуулын Алба тогтоож улмаар тэднийг баривчилжээ.
Тэднийг баривчилсаны дараа БНСУ-ын зүгээс “Тэд манай Тагнуулын байгууллагад хамаарал бүхий хүмүүс мөн учир тэднийг БНСУ-руу буцааж өгнө үү ” гэсэн албан бичиг илгээсэн байна.
Ингэж Монгол Улсын нутаг дэвгэр дээр тусгай үйл ажиллагаа явуулж байсан тагнуулын ажилтнуудыг Монголын талаас илрүүлэн баривчилсан бөгөөд өчигдөр буюу 2024.12.26-ны өдөр суллажээ.
Эx Сурвалж: Hani.co.kr
Баригдсан нь сайн байна. Хэрэв баригдаагүй бол ямар үйл ажиллагаа явуулахаар зэхэж байсан юм. Хэрэв тагнуулын ажлыг нь таслан зогсоогоогүй бол Монголд ямар эрсдэл учруулах байсан бэ мэдээллээ бүрэн судалж гаргах хэрэгтэй.