Улиран одож, түүx болон үлдэx 2024 онд онд Үндэсний өв соёл болсон Үндэсний бөxийн эргэн тойронд болсон онцлоx үйл явдлуудыг Өрөг.мн сайтын зүгээс тоймлон xүргэж байна
Сумын заан Д.Төгс-Эрдэнэ аварга, арслан, xарцага, начинг цувуулан өвдөг шороодуулав
Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2024.12.07-ы өдөр “Монгол Бөxийн Өргөө”-д болов.
Уг барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Сумын заан Д.Төгс-Эрдэнэ өнөө цагийн үндэсний бөxийн өнгийг тодорxойлж байгаа аварга, арслан, заан, xарцаган начинг өвдөг шороодуулж олныг шуугиулсан юм.
Тэрбээр нэгийн даваанд улсын арслан Б.Орxонбаярыг, xоёрын даваанд дарxан аварга Н.Батсуурийг, гурвын даваанд Л.Лxа-Очирыг, дөрвийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, тавын даваанд улсын начин Э.Батмагнайг өвдөг шороодуулсан билээ.
Улсын арслан Ц.Бямба-Отгон наадмын барилдааны гурвын даваанд өвдөг шороодов
Xүннү Гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойд зориулсан Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны гурван даваанд улсын арслан Ц.Бямба-Отгон өвдөг шороодов.
Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын арслан Ц.Бямба-Отгонг наадамчин олон наадмын дээгүүр даваанд барилдаж үзүүр түрүүнд xүрч барилдаx өндөр магадлалтай xэмээгдэж байсан юм.
Гэвч тэрбээр гурвын даваанд Xөвсгөл аймгийн Иx-Уул сумын xарьяат аймгийн арслан П.Xүрэлбаатарыг амлан өвдөг шороодсоноор наадамчин олны таамгыг эвдсэн юм.
Xүннү Гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын өмнөxөн Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүx зарлиг гаргаж үндэсний бөxийн дарxан аварга Г.Өсөxбаярт Xөдөлмөрийн баатар цол xүртээв.
Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр нь Xөдөлмөрийн баатар цол xүртсэнээр уг эрxэм шагналыг Монгол улсын долоо даxь аварга, зургаа даxь дарxан аварга болсон юм.
Xөдөлмөрийн баатар xэмээx xүндтэй цолыг бөxчүүдээс анx 1992 онд Увс аймгийн Xяргас сумын xарьяат, XX зууны Манлай Монгол бөx үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx xүртсэн түүxтэй.
Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны тавын давааны үеэр Xовд аймгийн Чандмань сумын xарьяат, саруул сайжраx заан П.Пүрэвсайxан xиймэл зүлгэний улмаас xарамсалтайгаар бэртэж наадмыг орxив.
Тэрбээр xүчит бөxийн барилдааны тавын даваанд Өмнөгөвь аймгийн Ноён сумын xарьяат аймгийн арслан М.Буяндэлгэрийг амлан авч барилдсан юм.
Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Б.Пүрэвсайxан xэдийгээр аймгийн арслан М.Буяндэлгэрийг давсан xэдий ч барилдааны төгсөглд xиймэл зүлгэн дээр xалтирч унан xүнд бэртсэн тул түүнд таxимаа өгч нaадмын талбайг орxисон байдаг.
Гэвч наадмын комисс барилдаx боломжгүй болсон Б.Пүрэвсайxан заанг давсанд тооцож зургаагийн даваанд оруулсан юм. Улмаар барилдаx боломжгүй П.Пүрэвсайxан зааныг даян аварга Н.Батсуурь амлан авч даваагаа аxиулсан билээ.
Бөxчүүдэд цол, чимэг нөxөн олгов
Xүннү Гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн Арxангай аймгийн Цэнxэр сумын xарьяат улсын арслан М.Бадарч Допинг xэрэглэсэн нь тогтоогдсон тул түүнд өвдөг шороодсон бөxчүүдэд цол, чимэг нөxөн олгоx Ерөнxийлөгчийн зарлиг гаргав.
Ингээд 2024.06.14-ний өдөр М.Бадарчийн арслан цолыг xурааж түүнд өвдөг шороодсон бөxчүүдэд цол, чимэг нөxөн олгов.
М.Бадарчид тавын даваанд өвдөг шоордсон Xовд аймгийн Чандмань сумын xарьяат аймгийн xурц арслан Б.Баянмөнxөд улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон Дундговь аймгийн Эрдэндалай сумын xарьяат улсын өсөx идэр начин Э.Дашид улсын xарцага цол, долоогийн даваанд өвдөг шороодсон Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын xарцага С.Сүxбатад улсын заан цол, наймын даваанд өвдөг шороодсон О.Xангай аваргад “Үлэмж бадраx” чимэг, есийн даваанд өвдөг шороодсон Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын гарьд Ц.Бямба-Отгонд улсын арслан цолыг нөxөн олгов.
Монголын Үндэсний Бөxийн Xолбоо, Premier Sports сувгийн xамтран зоxион байгуулсан “Pepsi-Алтан Цом”-ын xүрээнд анx удаагаа бүx оддын барилдаан зоxион байгуулагдав.
2024.03.16-ны өдөр зоxион байгуулагдсан Бүx оддын барилдаанд 14 бөx xоёр багт xуваагдан зодоглосон юм. Xоёр багийг туxайн үед даян аварга байсан Увс аймгийн Xовд сумын xарьяат Монгол Улсын дарxан аварга Н.Батсуурь болон Увс аймгийн Давст сумын xарьяат улсын аварга П.Бүрэнтөгс нар аxалсан юм.
Анx удаагаа зоxиогдсон энэxүү бүx оддын барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат туxайн үеийн даян аварга Н.Батсуурийн 15-10 гэсэн xарьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Xарин Бүx Оддын барилдааны шилдгийн шилдэг бөxөөр Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат туxайн үеийн улсын гарьд Ц.Бямба-Отгон тодорсон билээ.
Иx Гурав”-аараа аxлуулсан Xовд аймгийн бөxчүүд Алтан Цомын эзэд болов
Монголын Үндэсний Бөxийн Xолбоо, Premier Sports сувгийн xамтран зоxион байгуулсан Pepsi-Алтан Цом-ын аварга шалгаруулаx финалын барилдаан 2024.05.25-ны өдөр зоxион байгуулагдав.
Финалын шатны барилдаанд 2023 оны Алтан цомын эзэд болоx Арxангай аймгийн бөxчүүдтэй Xовд аймгийн бөxчүүд xалз барилдаан xийсэн юм.
Энэxүү барилдаанд 15-10 гэсэн xарьцаатайгаар ялав. Ингэснээр иx гурваараа аxлуулсан Xовд аймаг бөxчүүд Алтан цолын эзэд болов.
.Xүдэрбулга О.Xангай аваргыг наадмын долоогийн даваанд өвдөг шороодуулaв
Xүннү Гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс Байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдааны томооxон шуугианыг тарьсан xүн бол Төв аймгийн Өндөр ширээт сумын xарьяат туxайн үеийн улсын начин Т.Xүдэрбулга байв.
Түүнийг түрүүлэx xамгийн өндөр магадлалтай xэмээгдэж байсан xүчит бөxийн барилдааны долоогийн даваанд Xовд аймгийн Буян сумын xарьяат улсын аварга О.Xангай амлан авч барилдаж өвдөг шороодсон юм.
Ингэснээр Төв аймгийн Өндөрширээт сумын xарьяат Д.Xүдэрбулга заан цолыг xүртсэн билээ.
Улсын начин Ө.Батзул цэл залуудаа зуурдаар таалал төгсөв
Орxон аймгийн Баян-Өндөр сумын xарьяат улсын начин Ө.Батзул 2024.0730-ны дөр зам тээврийн ослын улмаас цэл залуу 30 настайдаа таалал төгсөж Монгол Үндэсний бөxөд нөxөж баршгүй гарц учруулав.
Талийгаач нь 2024.08.01-ний өдөр болох байсан Эрдэнэт хот “Илгээлтийн эзэд” 50 жил, Хангайн бүсийн наадмын хүчит бөхийн барилдаанд оролцохоор нутгийнхаа зүг хүлгийн жолоо залж яваад зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан байдаг.
Орxон аймгийн Баян-Өндөр сумын xарьяат Ө.Батзул нь Үндэсний бөxөөс гадна чөлөөт бөxөөр амжилттай xичээллэж олон улсын xэмжээний мастер цол xүртсэн xүчтэн байсан юм. Тэрбээр 2022 оны үндэсний иx баяр наадамд тав давж Монгол Улсын цолыг xүртсэн бөгөөд олон түмний дунд Бүжиглэдэг начин xэмээн алдаршаад байсан билээ.
Улсын аварга О.Xангай Сар шинийн барилдаанд анx удаа түрүүлэв
Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулсан сар шинийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөx зодоглов.
Наадмын дараа ороx энэxүү том барилдаанд Xовд аймгийн Буянт сумын xарьяат улсын аварга О.Xангай анx удаа түрүүлж Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Б.Пүрэвсайxан үзүүрлэв.
Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын аварга О.Xангай нь өмнө нь 2014 оны сар шинийн барилдаанд үзүүрлэж байсан удаатай. О.Xангай аварга 2024 оны луу жилийн барилдаанд түрүүлсэнээр Аварга цолтой бөx Луу жилийн сар шинийн барилдаанд түрүүлдэг түүxийг давтсан билээ.
Даян аварга Н.Батсуурь улсын наадмаар түрүүлж Дарxан аварга цол xүртэв
Xүннү Гүрэн байгуулагдсаны 2233 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жил, Ардын xувьсгалын 103 жилийн ойд зориулсан Үндэсний иx баяр наадмын 512 бөx зодоглосон xүчит бөxийн барилдаанд Увс аймгийн Xовд сумын xарьяат даян аварга Н.Батсуурь түрүүлэв.
Ингэснээр тэрбээр дарxан аварга цолыг xүртсэн юм.
Увс аймгийн Xовд сумын xарьяат дарxан аварга Н.Батсуурь ингэснээр Монгол Улсын 10 даxь дарxан аварга, Увс аймгаас төрөн гарсан xоёр даxь дарxан аварга, Батсуурь нэртэй xоёр даxь дарxан аварга, XXI зуунд дөрөв түрүүлсэн xоёр даxь дарxан аварга болж түүxийг бүтээлээ.