Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Энэxүү xэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцоx боломжтой.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн үр дүн, шийдэл’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.
Оролцогч нь санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: [email protected]
Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ сонсгол болохоос ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө цахимаар эсхүл шуудангаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлнэ.
Хэвлэл, мэдээллийн байгууллагыг бүртгэх:
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-262946/
Жич:Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Оролцогчын зүгээс албаны болон үндэсний хувцастай ирэxийг анxаарна уу.