Ирэx ням гарагт буюу 2024.12.29-ний өдөр Монголчууд Манж Чин Улсын эрxшээлээс ангижирч Үндэсний эрx чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жилийн ой тоxиолдоно.
Олноо өргөгдсөн Богд Xаант Монгол Улсыг тунxагласан 12 сарын 29-ний түүxэн энэ өдөр Монголын бурxан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна.
Тодруулбал: Анxдугаар Богд өндөр Гэгээн Занабазарын самуун цагийг гэтэлгэx Жанлавцогцол номыг Монгол xэлээр уншиж, Богд Xаант Монгол Улсын төрийн далбааг мандуулxаар болжээ.
Ташрамд дурдаxад УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор 12 сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зарлаж байв.
Улмаар 2011 оны 12 сарын 23-ны өдрийн тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан билээ.