Монгол Улсад БНСУ-ын тагнуулын ажилтангууд тусгай ажиллагаа явуулаxаар зэxэж байжээ
Өнгөрөгч хугацаанд бэлтгэл ажил хангагдан, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал тогтоол баталсан бол Арилжааны банкууд ийнхүү зээлийн шугамаа нээж байна.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур, арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, өргөтгөх иргэд, аж ахуйн нэгжүүдийг бага хүүтэй зээл, хөрөнгө оруулалт, татварын хамгийн ээлтэй бодлогоор дэмжихэд чиглэх юм.
Хөтөлбөр хэрэгжсэнээр,
Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно.
Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2200 орчим ажлын байр нэмэгдэнэ.
Арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болох юм.