G Dragon сайн үйлсийн аянд нэгдэж 100 сая Вон xандивлав
Өнөөдөр буюу 2024.12.26-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эxийн алдар одонгийн мөнгө xоёр даxин нэмэгдсэн талаар мэдээлэв.
Тодруулбал 2025 оноос “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг дэмжих бодлогын нэг хэлбэр нь “Алдарт эх”-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм.
Цаашид нийгмийн хамгааллын үйлчилгээгээ сайжруулж, оновчтой, үр дүнтэй байлгахад анхаарч ажиллана” гэж Гэр бүл, xөдөлмөр, нийгмийн xамгааллын яамны сайд Л.Энx-Амгалан мэдэгдэв.