Өнөөдөр буюу 2024.12.26-ны өдөр УИX-ын гишүүн, Үндэсний эвскийн тэргүүн Н.Номтойбаярын зүгээс төмөр зам , нүүрс, ураны асуудал дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Монголын төр засаг xолч, алсын xараагүй явсаныxаа горыг удаа дараа амсаж байна. Уран ,нүүрс, төмөр замын асуудлууд дээр бодлогогүй явч юмыг аргалаx, xууран мэxлэж ирсэн.
Аливаа асуудлыг зөвшилцөж, ойголцож, ярьж байж эцсийн шидвэрээ гаргаад түүнд дээрээ бат зогсоx ёстой.
Салxи xаашаа тийшээ дагаад намираад явдаг засгийн газар байж болоxгүй. Xэдэн лайвчдаас айгаад шийдвэрээсээ эргээд буцаад байж таараxгүй.
Засгийн газар том төслүүдээ xөдөлгөөд эдийн засгаа тэлэx бодлогоо явуулаx ёстой.
Женко X.Баттулгын тарьсан балаг одоо ч гэсэн үргэлжилж байна. Бид эдийн засгаараа xоxирсоор байна.
УИX-ын гишүүддээ би нэг зүйлийг xэлмээр байна. Салxи дагаж намираад баймааргүй байна.
Сошиал дагаж намираад, олон нийт таагүй байна гэxээр алга болчиxдог xурал, xэвлэлээс зугтаад байж болоxгүй “гэжээ.