Жисү Валентины баярын өдрөөр шинэ дууныxаа клипийг олны xүртээл болгоно
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Билл Клинтон Вашингтон (Колумбийн тойрог) хотын эмнэлэгт хүргэгдсэн талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Түүний туслах Анхель Урена сэтгүүлчдэд хэлэхдээ, өдгөө 78 настай Клинтон “MedStar Georgetown University Hospital” эмнэлэгт үзлэгт орж, эмчийн хяналтанд орох зорилгоор эмнэлэгт хүргэгдсэн” гэсэн байна. Билл Клинтон гэнэт өндөр хэмтэй халуурч эхэлсэн аж.
Туслахынх нь хэлснээр экс-Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа, Зул сарын баяраар эмнэлгээс гарна гэдэгт найдаж байна гэсэн байна.
Өмнө нь, Билл Клинтон 2021 онд бөөрний өвчнөөр зургаан хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Эх сурвалж: AP News