Жил бүр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС Холбоо хамтран тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа манлайлагч байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай.
Тус холбооноос 2024 онд жендерийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудыг үнэлэн, ХХБ-ыг “Жендерийн Манлай Байгууллага”-аар шалгарууллаа.
ХХБ 2019 онд “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-оо баталж байсан.
Үүнээс хойш банкны жендэрийн эрх тэгш байдал болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн үйлчилгээг дэлгэрүүлэх зорилготойгоор Жендэрийн Хороо байгуулан ажиллаж байна.
Уг бодлогын хүрээнд ХХБ 2024 онд:
-
Газар, хэлтэс, салбарын захирлууд болон ахлах ажилтнуудад “Жендерийн мэдрэмжтэй менежмент” сэдэвт танхимын интерактив сургалтыг тасралтгүй зохион байгууллаа.
-
Сар бүр зохион байгуулагддаг “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалтад шинээр томилогдсон ажилтнууд хамрагдлаа.
-
Нярайн чөлөөнөөс эргэн ажилдаа томилогдсон ажилтнуудад “Lady`s leadership” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
-
Хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууддаа зориулан “TDB Flexible Mom” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа.
-
Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс “Be Lady” форум, нэтворкинг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
ХХБ 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтийг харилцагчдадаа хүргэх урт хугацааны зорилт дэвшүүлсэн.
-
АНУ-ын Засгийн газрын агентлагийн Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац (DFC)-с анхны санхүүжилтээ амжилттай татсан. Энэхүү санхүүжилт нь Монголын ЖДҮ, үүн дотроо эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт болон ногоон, тогтвортой бизнесийг дэмжих зорилготой юм.
-
Монгол Улсаас анх удаа олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан Нийгмийн болон Ногоон бондыг гаргасан. Энэхүү бонд нь нийгмийн асуудалд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд зогсохгүй тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг хурдасгах боломжийг нэмэгдүүлж байгаа билээ.
Монгол Улсын арилжааны ууган, тэргүүлэгч банк ХХБ нь ийнхүү “Жендерийн Манлай Байгууллага”-аар дахин шалгарлаа.
Бид цаашид ч банк санхүүгийн салбартаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, жендэрийн эрх тэгш байдлыг санхүүгийн салбарт таниулахад хувь нэмэр оруулж ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК