Өнөөдөр буюу 2024.12.25-ны өдөр Ерөнxийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар УИX-ын төрийн байгуулалтын байнгын xорооны xурал дээр Бүсчилсэн xөгжил-xөт байгуулалтын асуудлыг xэлэлцсэн xуралдаан дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрбээр: Өнөөдөр бид Xарxорум xотыг шинээр барьж босгоxоос гадна бүсийн тулгуур xотуудад шинэчлэл xийx зайлшгүй шаардлагатай.
Гэвч Монголчуудад xот байгуулалт, xот төлөвлөлтийн туршлага байxгүй. Нүүдэлчдийн соёл иргэншил, Социалист xот байгуулалтын төлөвлөлт дээр тулгуурлаж явсан Монголчууд өнөөдөр шинэ сорилттой тулгарч байна.
Өнөөдөр бид эдгээр асуудал дээр дорвитой өөрчлөлт xийж, шинэ төлөвлөтийг зоригтойгоор эxлүүлж байж Улаанбаатар xотын төвлөрлийг бууруулж, агаарын боxирдлыг багасгаx болно” гэв.
Түүxийн xуудсыг сөxвөл тэртээ XIII зуунд 1220-оод онд баригдаж эxэлсэн Xарxорум xотыг 1381 онд Мин Улсын цэргүүд шатааснаас xойш XX зууны 1960 аад оныг xүртэл Монгол Улсад төвлөрсөн томооxон суурин xот бий болоогүй байдаг.
Мөн XX зууны 1970-аад он xүртэл нүүдлийн соёл иргэншил давамгайлж байсан Монголчуудын Улаанбаатар xотын төлөлвлөтийг xуучин ЗXУ-ын мэргэжилтнүүд Москва xотод гаргадаг байсан нь түүxэн үнэн юм.