Жисү: Бид 2025 онд “Blink”-үүддээ гайxалтай гэнэтийн бэлэг бариx болно
Оюу толгойн уурхай дэвшилтэт технологийн тусламжтайгаар нэг тонн зэсийн баяжмал боловсруулахдаа дэлхийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудаас дунджаар 3 дахин, Монгол Улсын тогтоосон стандартаас дариу 10 дахин бага ус ашиглаж байна.
Тухайлбал, Монгол Улсад 1 тонн зэс боловсруулахад хэрэглэх усны стандарт 4.1 м3 байдаг бол “Оюу толгой” компани 0.4 м3 ус ашиглан үйлдвэрлэлээ явуулж байгаа юм.
Энэхүү хэмнэлтэт хэрэглээ нь Оюу толгойн уурхайн усыг дахин ашиглах технологитой шууд холбоотой.
2024 оны 3-р улиралд үйлдвэрлэлийн усныхаа 87,7%, ахуйн хэрэглээний усныхаа 97%-ийг тус тус дахин ашиглалаа.