Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Булган аймгийн хүүхэд багачуудын амрах дуртай “ Жаргалант” зуслан арван жилийн дараа дахин шинэчлэгдэн үйл ажиллагаагаа явуулахаар болж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Д. Жаргалсайхан нар оролцлоо.
Жаргалант хүүхдийн зуслан энэ 2024 оны зун эхний ээлжинд өнөөдрийн байдлаар 80 хүүхэд Улаанбаатар, Хөвсгөл, Орхон зэрэг орон нутаг аймгуудаас хүлээн аваад байгаа бөгөөд мэргэшсэн удирдагч багш нарын сургалтыг зохион байгуулж эхэлжээ.