Иргэдийн төлөөлөл: X.Баттулга бүx төслүүдийг гацааж Монголчуудын тарxиар наадаж чадлаа
Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр нь гарч албан ёсны урилга иржээ.
Ингэснээр Монгол улсын сагсан бөмбөгийн үндэсний лигийн аварга баг Японы B лиг, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Тайваний P лигийн аваргуудтай өрсөлдөх боломжтой болж байна. Эдгээр багууд дээр Хонгконг, Макаогийн мэргэжлийн багууд оролцдог юм.
Манай улсын багууд Азийн топ багууд өрсөлдөх нь багуудад маш олон талын хөгжлийн давуу талтайгаас гадна багийн санхүүгийн хувьд нэмэлт зардалгүйгээр орлого олох боломжийг үүсгэж байгаагаараа хамгийн давуу талтай ажээ.
Мөн Дэлхийн хамгийн их хүн амтай бүс болох БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Филиппин, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсуудад Монгол улсынхаа нэрийг сагсан бөмбөгөөр дамжуулан сайнаар мандуулах боломж юм. Учир нь EASL-ийн медиа баг нь Азийн түвшинд маш өндөр хэмжээнд хүрч ажилладаг.
“East Asian Super League” нь ФИБА-д хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм. Тодруулбал, нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх бөгөөд үүнээс 3-ыг нь өөрийн талбайд, 3-ыг нь зочлон тоглоно.
Шагналын сан 2.5 сая доллар байдаг бөгөөд хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай гэж Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос мэдээлж байна.