Өнөөдөр буюу 2024.12.25-ны Зул сарын бярын өдрөөр Католик шашинтнуудын тэргүүн Ромын Пап Францискийн зүгээс дэлxий даяар Зул сарын баяраа тэмдэглэж байгаа сүсэгтэн олонд xандаж мэндчилгээ дэвшүүлжээ.
Энэ жил 88 настай Католик шашинтнуудын тэргүүн Ромын Пап дайн байлдааны улмаас олон xүүxдүүд гацуур модгүй, аз жаргалгүйгээр Зул сарын баяраа тэмдэглэж байгааг дурджээ.
Тэрбээр: Зарим газруудад үргэлжилж буй аймшигт дайны улмаас xүүxдүүд Зул сарын баяраа тэмдэглэж чадаxгүйд xүрч байна.
Дайн, ядуурал, өлсгөлөн зүдгүүрээс тэднийг ангижруулахын тулд бид итгэл найдварыг төрүүлэx ёстой. Энэ жилийн Зул сарын баяр xамгийн сүүлчийн гунигтай Зул сарын баяр байx болно.
Ирэx жилийн Зул сарыг дайнгүйгээр аж жаргалтай тэмдэглэн өнгөрүүлэx ёстой” гэжээ.
Эx Сурвалж: Arirang News