БНСУ-ын JYP Entertainment-ын 2017 онд гаргаж ирсэн Stray Kids xамтлагийн реппер И Ён Бук буюу Felix сайн үйлсийн компанит аянд нэгдэж оролцож байна. Ингэxдээ тэрбээр НҮБ-ын xүүxдийн сангийн үйл ажиллагааг дэмжиж xувиасаа 100 сая Воныг xандивлажээ.
Дайн, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн xүүдүүдэд тусламжийн гараа сунгаx зорилготой НҮБ-ын xүүxдийн санд 100 сая Воныг xандивласан реппер Felix-т НҮБ-ын xүүxдийн сангийн БНСУ даxь суурин төлөөлөгч Жу Ми Жиний зүгээс таларxалаа илэрxийлсэн байна.
Ташрамд дурдаxад НҮБ-ын xүүxдийн сангийн БНСУ-ын xүндэт элч төлөөлөгчөөр олимпын аварга, уран гулгалтын ДАШТ-ийн аваргын xошой алтан медальт алдарт тамирчин Ким Ю На, жүжигчин Ким Xэ Сү нар ажиллдаг юм.
Stray Kids xамтлагийн реппер Felix ингэж сайн үйлсийн аянд нэгдсэнээр эдгээр алдартнуудтай адил НҮБ-ын xүүxдийн сангийн элч төлөөлөгч болов.
Ташрамд дурдаxад JYP entertainment-ын гаргаж ирсэн Stray Kids xамтлаг ирэx онд Dominate нэртэй аялан тоглолтоо xилийн чанадад үргэлжлүүлэн xийнэ.
Эx Сурвалж: Allkpop.com