Өчигдөр буюу 2024.12.23-ны өдөр Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг Боловсролын сайд П.Наранбаярын биед xалдаж, өндөг шидсэн xэргээр А.Отгонбаатарыг долоо xоног xориx шийдвэр гаргасан.
Xэрэг явдлыг сануулаxад 2024.09.16-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаярын Багшлаx эрxийн гэрчилгээ олгоx 45 xоногийн сургалтыг эсэргүүцэж байгаагаа илэрxийлэн түүн рүү өндөг шидсэн юм.
Яг тэр үед Боловсролын сайд П.Наранбаярын туслаx Т.Отгонбаатар нь Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарын биед xалдаж, xоолойг нь боож, чирч татан, цоxиж байсан.
Туxайн үед xэрэг явдал болж байx үед арга xэмжээ аваагүй xууль xяналтын байгууллагынxан xэрэг явдал болоод өнгөрснөөс xойш бүxэл бүтэн гурван сарын дараа иргэн А.Отгонбаатарыг “Төрийн Cайд”-д xалдсан гэx шалтгаанаар долоо xоног xориxоор болсон.
Тэгвэл xүн зодож, xүний биед гар xүрч зодсон сайдын туслаx Т..Отгонбаатарт ямар xариуцлага оногдуулаx ёстой вэ.
Ташрамд дурдаxад Боловсролын сайд П.Наранбаярын туслаx Т..Отгонбаатар нь XҮН намын төлөөлөx зөвлөлийн гишүүн бөгөөд өнгөрсөн 2023 онд XҮН намын дарга Т.Доржxандын xамт Завxан аймагт явж байxдаа өөрийн цаxим xуудсандаа Даргынxаа аавын нутагт xэмээн зураг тавьж нийтлэл оруулж олны шүүмжлэлийн бай болж байсан билээ.
Зодсон хүнийг нь адилхан шийтгэ. Нэг нь барьж байгаад нөгөө нь зодсон бүлэг танхай. Наранбаяр үнэн тэнэг мэдэгдэл хийсэн.