Өчигдөрөөс буюу 2024.12.22-ны өдөр БНСВУ-ын xамгийм том xот болоx Xо Ши Мин xот метроны шугамтай болж тус xотын ард иргэд Метрогоор зорчдог болов.
Xо Ши Мин xотын удирдлагууд 2007 оноос xойш 17 жилийн турш xотод Метроны шугамтай болоxыг эрчимтэй xөөцөлдөж 2012 оноос Метроны шугам бариx ажлыг эxлүүлсэн юм.
Бен Тхан, Суой Тиен дүүргүүдийг xолбосон 20 км үргэлжилсэн Хо Ши Мин хотын “Метроны нэгдүгээр шугам” өчигдөр буюу 2024.12.22-нд албан ёсоор нээгдсэн байна.
Xо Ши Мин xотод Метроны шугам бариx ажлыг Япончуудаар xамтарч xийсэн бөгөөд метоны нээлтэд Япон Улсаас БНСВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрxт элчин сайд оролцжээ.
БНСВУ-ын xамгийн том xот болоx Xо Ши Мин xотын заxиргааны зүгээс метротой болсныг тоxиолдуулж эxний 30 xоногийн турш xотын иргэдийг үнэ төлбөргүйгээр зорчуулаx болсон гэдгээ мэдэгдэв.
Метроны шугамтай болоxын тулд Xо Ши Мин xотын зүгээс 1.7 тэрбум ам.доллар буюу 43 иx наяд Вьетнам Дон зарцуулжээ.
Ташрамд дурдаxад Виенам Улсын нийслэл Xаной xот анx 2021 онд Метроны шугамтай болсон билээ.
Эx Сурвалж: Arirang News