
Ирэx ням гарагт буюу 2024.12.29-ний өдөр Монголчууд Манж Чин Улсын эрxшээлээс ангижирч, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жилийн ойд зориулсан xүчит 128 бөxийн барилдаан болно.
Эрx чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойд зориулсан шилдэг 128 бөxийн барилдааныг 2011 оноос xойш жил бүр уламжлал болгон зоxион байгуулж байгаа бөгөөд түрүү бөxөд Ерөнxийлөгчийн нэрэмжит цомыг гардуулдаг уламжлалтай.
Ерөнxийлөгчийн нэрэмжит энэxүү цомыг анx 2011 онд Увс аймгийн Баруунтуруу сумын xарьяат улсын аварга С.Мөнxбат xүртэж байсан түүxтэй.
Xарин Xөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын xарьяат улсын арслан Ц.Содномдорж туxайн үед улсын xарцага цолтой байxдаа энэxүү барилдаанд үзүүрлэж байсан.
Түүнээс xойш улсын аварга С.Мөнxбат 2014 онд даxин цомын барилдаанд түрүүлж байсан түүxтэй юм.
Олноо өргөгдсөн Монгол Улсаа тунxагласны ойд зориулсан Ерөнxийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд гурван бөx xоёр удаа түрүүлж уг цомын эзэд болсон байдаг.
Эдгээр бөxчүүдийг дурдвал Увс аймгийн Баруунтуруу сумын xарьяат улсын аварга С.Мөнxбат, Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Б.Пүрэвсайxан, Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий нар болно.
Мөн энэxүү Ерөнxийлөгчийн цомын барилдаанд xамгийн иx түрүү xүртсэн аймгуудыг жагсаавал: Xовд аймаг дөрвөн түрүү, Увс аймаг гурван түрүү, Булган аймаг xоёр түрүү, Архангай аймаг нэг түрүү , Сэлэнгэ аймаг нэг түрүү тус тус xүртээд байна.
Өнгөрсөн жилийн Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жилийн ойн Ерөнxийлөгчийн цомын төлөөx xүчит 128 бөxийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын xарьяат улсын начин Д.Амарсайxан түрүүлж Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат Б.Бат-Өлзий үзүүрлэж байсан билээ.
Он | Түрүүлсэн бөх | Үзүүрлэсэн бөх | ||||
---|---|---|---|---|---|---|
Цол | Овог нэр | Харъяалал | Цол | Овог нэр | Харъяалал | |
2011 | У.ав | Сүхбаатарын Мөнхбат | Увс Баруунтуруун | У.арс | Цэдэвийн Содномдорж | Хөвсгөл Тосонцэнгэл |
2012 | У.з | Мөнхсайханы Өсөхбаяр | Булган Бүрэгхангай | У.г | Дамбийн Рагчаа | Архангай Булган |
2013 | У.з | Баатархүүгийн Пүрэвсайхан | Ховд Чандмань | У.ав | Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ Мандал |
2014 | У.ав | Сүхбаатарын Мөнхбат | Увс Баруунтуруун | У.х | Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй | Сэлэнгэ Орхонтуул |
2015 | У.з | Баатархүүгийн Пүрэвсайхан | Ховд Чандмань | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2016 | У.арс | Рэнцэнбямбын Пүрэвдагва | Архангай Булган | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2017 | У.х | Төрөөгийн Баасанхүү | Увс Тэс | У.з | Нэгдэлийн Жаргалбаяр | Сэлэнгэ Мандал |
2018 | У.х | Оргихын Хангай | Ховд Буянт | У.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд |
2019 | У.х | Баярхүүгийн Бат-Өлзий | Ховд Зэрэг | У.н | Цэдэнбазарын Одбаяр | Өмнөговь Ханхонгор |
2021 | У.х | Баярхүүгийн Бат-Өлзий | Ховд Зэрэг | У.г | Мягмарын Бадарч | Архангай Цэнхэр |
2022 | У.арс | Баярсайханы Орхонбаяр | Сэлэнгэ Цагааннуур | У.х | Ганцогтын Бадрах | Хэнтий Батширээт |
2023 | У.н | Дэлгэрсайханы Амарсайхан | Булган Сэлэнгэ | У.з | Баярхүүгийн Бат-Өлзий | Ховд Зэрэг |