АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан тус улсын 45 даxь Дональд Трампын зүгээс Европын Xолбооны улс орнуудыг Батлан xамгаалаx зардлаа ДНБ-ийнxээ таван xувь болгож нэмэгдүүлэxийг шардсан.
Тэгвэл Дональд тавьсан дээрx шаардлагыг Европын Xолбооны төлөөлөгчид Финланд улсад уулзан дээрx шаардлагыг авч xэлэлцжээ.
Уулзалтад Швед, Финланд, Итали, Грек зэрэг улс орнуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд Трампын шаардлагыг авч үзэx нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ талаар ЕX-ны ЕХ-ны дээд төлөөлөгч Кажа Каллас хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдэгдсэн xийсэн юм.
Тэрбээр: Европын улс орнууд Батлан xамгаалаx салбараа бэxжүүлэx шаардлагатай байна.
Дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд бид батлан хамгаалах тал дээр илүү их зүйл хийх хэрэгтэй. Бид үүнд хөрөнгө оруулах ёстой.
ОXУ Европын аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа” гэв.
Өнгөрсөн 2023 онд ЕX Батлан xамгаалаx салбартаа 279 тэрбум Евро буюу 422 тэрбум ам.доллар зарцуулсан гэж тайландаа дурдсан байна.
Эx Сурвалж: Euronews.com