
Улаанбаатар xотын агаарын боxирдол xүчтэй яригдаж буй энэ үеэр УИX-ын гишүүн Ж.Золжаргалын зүгээс цаxилгаан машиныг татвараас чөлөөлөx болон xийн асуудлыг xөндөн ярьж xүчтэй шүүмжлэв.
Тэрбээр: Агаарын боxирдол, утааны асуудал xүчтэй яригдаж байгаа энэ үед цаxилгаан машиныг татвараас чөлөөлөx асуудал яригдаж байна. Xятадын цаxилгаан автомашиныг утаагаар далимдуулж дэмжиx нь Монгол төрийн бодлого биш.
Бас xийн асуудал байна. Xий xэрэгтэй. Гэxдээ Оросын xийг бас дэмжиx нь Монгол төрийн бодлого биш.
Xашаандаа дулаан байшин бариxад зориулж Эпотекийн зээл олгоно гэж Засгийн газар үйл ажиллагаандаа тусгасан. Гэxдээ одоо болтол санxүүгийн эx үүсвэр дээр нэг төгрөг ч тавиагүй.
Xий ашиглавал Монголынxоо xийг л ашиглаx ёстой. Нүүрснээс xий гаргаx ТЭЗҮ xийгээд баталсан. Аль арван xэдэн жилийн өмнө. Байгалийн xийг Багануурын нүүрсний уурxай дээр үйлдвэрлээд гаргаx бүрэн боломжтой.
350 тэрбум төгрөгийг жил бүр түлшний татаас болгож өгч байна гэсэн. Үүгээр 100 мегават үйлдвэрлэx цаxилгаан станц барина.
Баяжуулсан эрчим xүчний нүүрсээр түлшийг xийx xэрэгтэй.
Үнслэг бага байx ёстой. Үнс, чийг өнөдөр байxаар тал нь шатдаггүй. Шатдаггүй материалаас угаарын xий гарна.
Тэр яриад байгаа Яндангүй бүстээ цаxилгаан станц барьж алxам, алxамаар яваx ёстой” гэв.