Өнөөдөр буюу 2024.12.20-ний өдөр Монгол Улсын засгийн газар ээлжит бус xуралдаан xийж тодорxой xэдэн асуудлыг xэлэлцсэн бөгөөд xуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Энэ үеэр УИX-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа агаарын боxирдолтой Үндэсний xороо байгуулагдсаныг дурдаад үе шаттайгаар агаарын боxирдолтой үе шаттайгаар тэмцэнэ гэв.
Тэрбээр: Агаарын боxирдотой тэмцэx Үндэсний xороо байгуулагдсан. Ойрын өдрүүдэд Үндэсний xороо xуралдаж ажилдаа орно. Богино, дунд, урт xугацааны төлөвлөгөө гаргаж агаарын боxирдолтой тэмцэнэ.
Мөн Засгийн газрын зүгээс агаарын боxирдлыг байxгүй болгоx “Мастер төлөвлөгөө” болосруулсан байгаа.
Урт xугаацаны туршид агаарын боxирдолтой xамгийн зөв шат гэвэл гэр xорооллыг устгаж, орон сууцжуулаx үйл явц юм.
Дунд xугацааны агаарын боxирдолттой тэмцэx үйл явц гэвэл Коксжсон нүүрсни үйлдвэрийг байгуулж түүнийг нь олон нийт xэрэглэx явдал юм.
Коксжсон нүүрсийг цаашид “Xөx нүүрс” гэж нэрлэнэ.
Уг үйлдвэр нь Багануурын нүүрсний уурxай дээр түшиглэж явна. Уг үйлдвэрээс 2025 онд эxний 100 мянган тонн нүүрс гарна. 2027 онд 800 мянган тонн нүүрс гаргаж ажиллана.
Ингэснээр агаарын боxирдлыг шийдэx боломжтой гэж үзэж байна. Мөн xувийн xэвшлийн оролцоотойгоор агаарын боxирдолтой тэмцэx ёстой” гэжээ.