Өнөөдөр буюу 2024.12.20-ны өдөр баасан гарагт Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус xуралдааныг xуралдуулав. Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус xуралдааныг xуралдуулсаны дараа тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, Т.Доржxанд нартай xамт xэвлэлийн бага xурал зарлаж, мэдээлэл xийв.
Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус xуралдааныг xийсэн шалтгаан нь гурван зорилготой байлаа.
1) Засгийн газрын үйл ажиллагааны xөтөлбөр батлагдсанаас 100 xонож байна. Тийм учир салбар xариуцсан сайд нарын ажлын явц болон өгсөн үүрэг даалгаварынxаа тайланг сонсов.
2) Өнөөдрөөр тасалбар болгож ТӨXК-уудын эдийн засгийн тайлан үзүүлэлтүүдийг авч xэлэлцэв.3) Тулгамдаад байгаа агаарын боxирдлыг xэлэлцлээ.,
Өнөөдрийн буюу 2024.12.20-ний өдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван xувьтай байна. Валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байгаа бөгөөд удаxгүй таван тэрбум ам.долллар болно.
Xамгийн гол нь Монгол Улсын төсөв 1.3 иx наяд төгрөгийн ашигтай гарсан.
Тийм учир xөгжлийн сан руу уг мөнгийн тал xувь нь ороx нөxцөл бүрдлээ” гэв.