Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс томуу, томуу төст өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэрээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасаг нийт 20 ортой. Одоогоор 19 хүүхэд хүнд байдалтай эмчлүүлж байна. Өнгөрсөн саруудад 6-17 насны хүүхдүүд илүү хүнд хэлбэрийн хатгаатай, илүү удаан эмчилгээний үр дүнтэй байсан бол өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс харахад 0-5 насны хүүхдүүд илүү хүнд хэлбэрээр өвдөж байна” гэлээ.
Тэд:
-Хүүхдүүд гараа ариутгаж, тогтмол угааж хэвших хэрэгтэй.
-Олон нийтийн газраар явж байхдаа хүүхэд гэлтгүй том хүн маск зүүх хэрэгтэй гэж зөвлөж байна.
Үргэлжлүүлэн “Саяхан цэцэрлэгийн насны 200 гаруй хүүхдэд үзлэгт хийхэд 10 орчим хүүхдийн шүд л эрүүл байсан. Хүүхдийн сахар, чихрийн хэрэглээ маш их байна. Тэгэхээр хүүхдүүдээ насанд нь тохирсон витаминлаг хоол хүнсээр хооллоод өгөөч ээ. Хүүхдэдээ хэт их чихэр өгөх нь тэжээл хомстох, дархлаа дарангуйлагдах, турах, эцэх шалгаан болдог. Энэ нь ханиад томуу хүрэх нэг шалтгаан болдог шүү” гэдгийг онцолж байв.