Европын Холбоо өнөөг хүртэлх хугацаанд Украинд нийтдээ 130 тэрбум Евро зарцуулсан талаар Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Хэд хоногийн өмнө Европын Холбоо (ЕХ)-ны гишүүн орнууд ирэх 2025 онд Украинд дахин 30 тэрбум Еврогийн нэмэлт тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Нэмэл тусламжид ОХУ-ын царцаасан хөрөнгөөс олсон ашиг (18.1 тэрбум Еврогийн санхүүжилт) багтсан аж.
Мөн, Европын Холбооны Энх тайвны сангаас л гэхэд 12.5 тэрбум Еврогийн нэмэлт тусламжид хандивлахаар төлөвлөж буйг Европын Холбооны албаны хүн онцолжээ.
Өчигдөр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Киевийг дэмжих талаар мэдэгдэл хийсний дараа Хельсинкийн Их Сургуулийн профессор Туомас Малинен хэлэхдээ, “Европын Холбоо Украиныг ямар ч үнээр хамаагүй ялуулах гэж зүтгэж байгаа бололтой” хэмээжээ.
(Эх сурвалж: Politico)