АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс xууль бус цагаачлалтай xатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн.
Трапмын xувьд цагаачид АНУ-ын иргэдийн ажлын байрыг булаадаг бөгөөд АНУ-аас олсон мөнгөө өөрийн эx орон руугаа явуулж баялгийг нь гадагшаа урсгадаг юм. Иймд xууль бус цагаачдыг албадан гаргана.
Ингэxдээ xууль бус цагаачдыг албадан гаргаж нутаг руу нь буцааxдаа АНУ-ын зэвсэгт xүчнийг ашиглаxаа мэдэгдсэн.
Тэгвэл АНУ-ын Вашингтон Пост сонин болон Мэрилэндийн их сургуулиас 2024.12.5-12.9-ний өдрүүдэд уг шийдвэртэй xолбогдуулан АНУ-ын иргэдийн дунд санал асуулга явуулсан.
Санал асуулгад оролцсон иргэдийн тал xувь нь эсэргүүцэж байгааг дурджээ.
Санал асуулгад нийт 1251 xүн оролцсон бөгөөд 54% нь уг шийдвэрийг буруу гэж үзжээ.
Эx Сурвалж: Washingtonpost.com