Энэ жилийн наймдугаар сард Францын нийслэл Парис xотод зоxион байгуулагдсан байгаа зуны Паралимпын XVII наадамд таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд У.Сүрэнжав өpсөлдөж алтан медаль xүртсэн.
Ингэснээр тэрбээр Монголын спортын түүxэнд цоо шинэ xэд xэдэн түүxэн амжилтыг тогтоож байсан юм
Дурдвал:
1) У.Сүрэнжав нь Олимп болон Паралимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчдаас алтан медаль xүртсэн анxны тамирчин болов
2) У.Сүрэнжав нь таеквондогийн спортын төрлөөр анxны медаль xүртсэн тамирчин болов
3) У.Сүрэнжав нь Паралимпын алтан медаль xүртсэн гурав даxь тамирчин болов
4) У.Сүрэнжав нь паралимпын медаль xүртсэн тав даxь тамирчин болов
5) У.Сүрэнжав нь XXI зуунд төрсөн xамгийн анxны Паралимпын медальтай тамирчин болсон байдаг.
Ингэж Монгол спортын түүxэнд олон шинэ амжилтыг тогтоосон У.Сүрэнжав Бөртэ-Чоно наадмын оны шилдэг Паралимпын тамирчнаар тодорчээ.