УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Эрчим хүчний сайдаас дараах асуултыг асуулаа.
Эрчим хүчний эх үүсвэрийг ер нь барих байршлын судалгааг эрэмбэлж гаргасан зүйл улсын хэмжээнд байгаа юу, Өөрөөр хэлбэл дотоодын жишээлбэл нийслэл, төв суурин газрыг хангах вэ? хоёрдугаарт нь экспортод чиглэсэн талаар одоо ямар бодлого барьж байгаа вэ? Тухайлбал, зүүн бүс, өмнөд бүс бол тэр чигтээ эрчим хүчний нүүрсний одоо их нөөцтэй. Тэгээд өмнөд хөрш хэрэглэгч талдаа экспортлох цаашдын төлөө яаж тооцож байгаа вэ? Энэ дундаас тусгайлаад зүүн бүсийн хувьд ямар төлөвлөлт байна аа гэдгийг 2 дугаарт нь Чойбалсангийн одоо ДЦС-ыг 50 мегабайтаар өргөтгөсөн тэгээд энэний онцлог бол 4-ний 3-ыг нь иргэн төлөлтийг нь станц өөрөө төлнө гэсэн ийм нөхцөлтэй тэгээд яг үүн шиг ийм аргачлалаар, ийм нөхцөлтэйгөөр станцуудыг нэмж баривал ямар вэ? Зөвхөн улсын төсвөөс зээлээр барихаасаа гадна ялангуяа уур уурхайн бүс нутагт тариф илүү өндөр байдаг учраас иргэн ийм ашигтай улсын төсөвт бага дарамттай байдлаар…
Өндөр хүчдэлийн шугамын одоо ялангуяа 290 шугамыг ямар эрэмбээр байгуулахаар төлөвлөж байгаа вэ? Тухайлбал олон жил ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаад хэрэгжихгүй яваад байгаа Багануур, Өндөрхаан, Чойбалсан гээд. Яагаад гэхээр одоо байдал дээр бол 110-ын шугамаар Чойбалсан хотоос ДЦС-аас Сүхбаатар аймгийн төв Баруунурт, Баруунуртаас Өндөрхаан гээд ингэж тойрч Хэнтий аймгийг хангаж байгаа. Гэтэл Хэнтий аймаг маань өөрөө төвийн бүсээс импортын эрчим хүч нь явсаар байгаад Чойроор дамжаад Өндөрхаан гээд 110-ын шугамаар явж байгаа учраас энэ маш их алдагдалтай учраас Хэнтий, Сүхбаатар аймгийн хэмжээнд бүхэлдээ цахилгаан эрчим хүчний одоо чадлын дутагдал бол маш их ороод байгаа юм. Тийм учраас энэ зүүн бүс нутгийн хөгжил дээр энэ бол их томоохон гол шугам учраас энэ магистрал шугам буюу Багануур, Өндөрхаан, Чойбалсан чиглэлийн шугамыг яаж хэрэгжүүлэх вэ? Одоо гаднын зээд тусламжаар уу эсвэл ямар зүйл төлөвлөж байна аа? Ингэх юм бол зүүн бүсийн 50мвт-ын-ын цахилгаан станцтай энэ маань бол холбогдох боломжтой болно.
Нисэх онгоцны буудал шинээр барих болон метро хурдны галт тэрэг барих зэрэг газрууд бол эрчим хүчний хамгийн багадаа 3-аас доошгүй эх үүсвэр хэрэгтэй. Яагаад гэвэл метро гэдэг чинь далд байдаг аюулгүй ажиллагааны хувьд бол нэг эх үүсвэртэй байх ямар ч боломжгүй. Энэ хүний амь нас одоо далд байдаг учраас винтилятор гээд олон зүйлүүд байдаг учраас энэ зүйл дээр ер нь яаж төлөвлөж байгаа вэ? Энэ манай эрчим хүчний салбарын хөгжлийг тэтгэх чухал зүйл учраас бид нар метро барина гээд байдаг. Хурдны галт тэрэг барина гээд байдаг нисэх онгоцны буудал барина гээд байдаг эрчим хүчний найдвартай 3-аас доошгүй эх үүсвэрийг ер нь яаж тооцож байгаа вэ? За дараагийнх нь хилийн боомтуудыг эрчим хүчинд холбох талаар ер нь ямар бодлого барьж байгаа вэ? Энэ бол одоо ялангуяа энэ зөв.
Төв суурин газарт дулааны шугам бол татаж байна аа гэхдээ энэ дээр одоо манай ЭХЯ-ны зүгээс энэ дээр одоо дүгнэлт хийсэн зүйл байгаа юу? Зарим аймгийн төв дээр энэ зүйлүүд маань одоо бас хүндрэлтэй асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл айлын одоо гудмаар шугам явдаг ч гэсэн гэр лүүгээ татахад хамгийн багадаа 30 сая төгрөг. Тэгэхээр энийг ер нь яаж шийдвэл зөв гэж үзэж байгаа вэ? Бие даасан бохирын байгууламж бие даасан эрчим хүчний эх үүсвэрүүд дулааны эх үүсвэрүүд тал дээр ер нь ямар бодлого барих вэ? Жишээлбэл нийслэл одоо газын халаалтад зарим хэсгийг шилжүүлнэ ээ гэж байна. Ихэнх улс орнуудад газ болон цахилгаанаар хангадаг тэгээд манай нөхцөлд яаж энэ дээр одоо ийм тооцоо байна вэ? Эрчим хүчнийхээ энэ төлөвлөлтийг том хөгжлийн бодлоготойгоо уялдуулж явах нь өөрөө одоо хамгийн зөв бодлого болно. Тэгэхгүй бол ийм салангид явж ерөөсөө болохгүй.