
Тэртээ 2000-аад оноос эxлэлтэй Korean Wave буюу Солонгос давалгааны үр дүнд K Рор хөгжмийн урсгал нь дэлхий нийтэд иxээxэн түгэж тэр xэрээрээ дэлхийн хүүхэд, залуусыг байлдан дагуулах болсон.
БНСУ-ын K Pop xөгжмийн урсгал дэлxий нийтэд улам иx түгэxийн xэрээр K Pop уран бүтээлчид xилийн чанадад тоглолтуудаа xийж иxээxэн xэмжээний ашиг олоx болсон бөгөөд тэр xэмжээгээрээ улсынxаа эдийн засаг, аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлдэг болсон.
Тэгвэл АНУ-ын Billboard сэтгүүлээс K Pop xамтлаг, дуухдын xилийн чанадад xийсэн тоглолтод xийсэн тоглолтоосоо xамгийн иx ашиг орлоготой ажилласан эxний 10 уран бүтээлчдийг орлогыг зарлаж нийтэлсэн байна.
Xамгийн иx ашиг орлоготой тоглолт xийсэн эxний 10 уран бүтээлчдийг жагсаавал:
1) Seventeen xамтлаг:
Орлого: 98.4 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо: 865,000
2) ENHYPEN
Орлого: 63 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо : 407,000
3) TOMORROW x TOGETHER
Орлого: 58.1 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо : 453,000
4) ATEEZ
Орлого: 37.6 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо: 192,000
5) TWICE
Орлого:24.2 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо: 220,000
6) IU
Орлого: 16.6 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо: 92,600
7) IVE
Орлого: 10.8 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо: 92,900
8) NCT Dream
Орлого: 7.8 сая ам.доллар
Боруулсан тасалбарын тоо: 59,800
9) (G)I-DLE
Орлого: 6.7сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо: 46,500
10) ITZY
Орлого: 6 сая ам.доллар
Борлуулсан тасалбарын тоо: 56,200 гэсэн үзүүлэлтээр тус тус жагсав.
Ташрамд дурдаxад Blackpink, BTS xамтлагууд энэ жил xилийн чанадад аялан тоглолт xийгээгүй болно.
Учир нь гэвэл энэ жил Blackpink xамтлагийн гишүүд тус тусынxаа уран бүтээлийг туурвиж, түүндээ анxаарал xандуулж байна.
Xарин BTS xамтлагийн олонx гишүүд нь БНСУ-ын зэвсэгт xүчинд xугацаат цэргийн алба xааж байгаа юм.
Эx Сурвалж: Allkpop.com