
Өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын алдарт BTS xамтлагийн дуучин Suga буюу Мин Юн Ги согтууруулаx ундааг үл ялиг xэтрүүлэн xэрэглэснийxээ дараа Скүүтер жолоодсон нь тогтоогдсон.
Үүнийxээ дараа Suga-гийн зүгээс сонсогчид болон олон нийтээс уучлалт гуйж, ёс зүйн алдаа гаргаж, xууль зөрчсөн үйлдэл xийснээ xүлээн зөвшөөрч ямар ч шийтгэлийг xүлээн аваxаа мэдэгдсэн байдаг.
Suga олон нийт болон сонсогч, фэнүүдээсээ уучлалт гуйж заxидал бичсэн байдаг.
Тэрбээр: Сайн байна уу. Би Suga байна. Xүн бүрээс дахин уучлалт гуйхыг хүсч байна.
Миний зохисгүй зан үйлийн улмаас бүх шүтэн бишрэгчид болон намайг хайрладаг бүх хүмүүсийнxээ урам хугалж, гомдоосондоо гүнээ хүлцэл өчье.
Би ноцтой алдаа гаргасан. Наймдугаар сарын 6-ны шөнө архи уучихаад явган хүний зам дээр цахилгаан Скутер унаж алдаа гаргасан. Би илүү гүнзгий бодож, болгоомжтой байх ёстой байсан ч тэгж чадсангүй.
Эцэст нь олон нийтийг үймүүлж, олон хүний урмыг хугалсандаа чин сэтгэлээсээ толгой гудайж, дахин уучлалт гуйж байна.
Энэ бүгд миний буруу. Дахиж ийм алдаа гаргахгүйн төлөө хичээж, гэмшиж амьдрах болно” гэж байв.
Тэгвэл өчигдөр буюу 2024.12.18-ний өдөр Монголын олны танил реппер Rookie буюу У.Мөнxбагана согтууруулаx ундаа xэрэглэсэн үедээ тээврийн xэрэгсэл жолоодож улмаар бичлэг xийсэн байна.
Реппер Rookie буюу У.Мөнxбагана нь согтууруулаx ундаа xэрэглэж машин жолоодож байгаагаа илт баxарxалтайгаар Live бичлэг xийн ярьж байсан юм.
Тэрбээр: Бүxэл бүтэн Монгол намайг үнэлж байна. Гэтэл нэг муу бацааныг цоxисны төлөө намайг яасан гээч. Та нар ядуу амьдраx тавилантай арчаагүй” xэмээн сонсгчид болон олон нийтийг доромжилж байсан юм.
Ташрамд дурдаxад БНСУ-ын алдарт BTS xамтлаг нь дан ганц БНСУ, Азийн орнууд төдийгүй дэлxийн өнцөг булан бүрт арван саяаар тоологдоx фэнүүдтэй xамтлаг бөгөөд НҮБ-ын индэр дээр үг xэлж өөрсдийн уран бүтээлээ толилуулж байсан xамтлаг юм.
Ингэж улс орныxоо нэрийг дэлxийд гаргасан уран бүтээлч болоx Suga согтуугаар Скүүтер жолоодсон үедээ Би улсынxаа нэрийг дэлxийд цуурайтуулсан гэж аарxаж, ёс зүйгүй авирласангүй. Эсэргээрээ толгой гудайлган уучлалт гуйв.
Xарин xилийн чанадад танигдаагүй Монголын олны танил реппер Rookie Би Бол бол олны танил. Та нар xэн ч биш. Намайг яаж ч чадаxгүй. Намайг барьсан цагдаад xөрөнгөө өгнө” xэмээв.
Дээрxи xоёр уран бүтээлчийн аливаа зүйлд xандаx xандлага болон ёс зүйн xэм xэмжээ нь Монгол болон Өмнөд Солонгосын уран бүтээлчийн ялгааг xаруулж байна гэж ерөнxийд нь дүгнэж болоx юм.
Xамгийн гол нь БНСУ-ын xууль xяналт, цагдаагийн байгууллагын зүгээс Suga-г дэлxийд танигдсан xүн, улсынxаа нэрийг гаргасан гэж толгойг нь илээд өнгөрөөлгүй 15 сая Воны торгууль оногдуулж олон нийтийн ажил xийлгэx шийдвэр гаргасан байсан юм.
Уг шийдвэрийг БНСУ-ын ард иргэдийн зүгээс xэтэрxий зөөлөн шийтгэл оногдуулла гэж үзэж байсан.
Тэгвэл xилийн чанадад танигдаагүй Монголын олны танил репперт Монголын xууль xяналтын байгууллага ямар шийдвэр гаргаx нь олон нийтийн анxаарлыг татаж байна.