Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Жендэрийн эрх тэгш байдал, охид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө ажилладаг ТББ болон эдийн засаг, татвар, санхүүгээр мэргэшсэн эрдэмтэн судлаач Та бүхнийг Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Иргэний Нийгмийн Зөвлөлд нэгдэхийг урьж байна.
Хэрэв Та эдийн засгийн шинжлэх ухааны эрдэмтэн судлаач бол,
Хэрэв танай ТББ нь жендэрийн эрх тэгш байдал, охид эмэгтэйчүүдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө ажилладаг бол Зөвлөлд нэрээ дэвшүүлж, 2024 оны 11 сарын 26-ны дотор хүсэлтээ [email protected] хаягт ирүүлнэ үү.
ИНЗ нь төрийн байгууллага-төрийн бус байгууллага – эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зорилтот бүлгийн татварын асуудлаарх сургалт, мэдээлэл, судалгаа шинжилгээ хийх, татварын албаны бодлого, үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй болгох, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах юм.
Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:
Зорилтот төрийн бус байгууллага нь:
Салбартаа 5 ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, сургалт, судалгаа явуулж байсан туршлагатай, санхүү болон үйл ажиллагааны тайланг тогтмол гаргадаг, улс төрийн намаас хараат бус, ашгийн төлөө бус ажилладаг байх
ТББ-ыг төлөөлөх эрх бүхий хүн нь иргэний нийгэмд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, дээд боловсролтой, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэхээ илэрхийлсэн байх
Эрдэмтэн, судлаач нь:
Салбартаа 10 ба түүнээс дээш жил ажилласан, татвар, банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, судалгаа шинжилгээний ном, бүтээл гаргасан туршлагатай, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэхээ илэрхийлсэн байх
Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал:
Зөвлөлд нэрээ дэвшүүлж буй ТББ нь:
-Зөвлөлд ямар хувь нэмэр оруулах зорилгоор нэр дэвшиж буй тухай албан захидал
-Тавигдсан шаардлагын дагуу бичсэн байгууллагын товч танилцуулга
-Байгууллагын гэрчилгээний хуулбар
-Төлөөлөх эрх бүхий хүний намтар (нэг байгууллагаас эрэгтэй-эмэгтэй 2 хүртэл хүний нэр дэвшүүлэх боломжтой)
Эрдэмтэн, судлаач нь:
-Зөвлөлд ямар хувь нэмэр оруулах зорилгоор нэр дэвшиж буй захидал
-Өөрийн намтар
-Бүтээлийн жагсаалт
Нэр дэвшигчдийн дээрх материалыг 2024 оны 11 сарын 26 хүртэл хугацаанд Ажлын хэсгийн [email protected] хаягт хүлээн авч, дүрмийн төсөл, 11 сарын 28-ны хурлын хөтөлбөр илгээнэ.
Лавлах утас: 88683128
Зохион байгуулах ажлын хэсэг