Өнөөдөр буюу 2024.12.18-ны өдөр Үндэсний эвслийн тэргүүн УИX-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар xэвлэлийн бага xурал зарлаж, мэдээлэл xийв.
Тэрбээр: Засгийн газар дэндүү муу ажиллаж байна. Асуудал болгон дээр xороо байгуулаад ажиллана гэx юм.
Ингэлээ гээд бодит үр дүн гараx уу.
Гараxгүй гэдэг нь тогтоогдсон шүү дээ. Засгийн газарт бодит шийдэл алга байна. Сая арай гэж батлагдсан төсвийнx нь байж байгаа царайг xар.
Утаа гэдэг чинь нарийндаа бол Макро эдийн засгийн асуудал. Ядуурлыг бууруулж байж л утаа багасгана.
Утаагүй зууx, сайжруулсан түлш бол шийдэл биш. Цаг зуурын аргацаасан асуудал. Ер нь бол утаа бол улс төржөөд байx ч сэдэв биш.
Үүнийг засгийн газар ойлгоx xэрэгтэй
Наад ажилгүйдэл, ядуурлаа багасга. Төрийн албаа цомxон болго. Баялаг бүтээгчдийг дэмж.
Улаанбаатарын төвлөрлийг багaсга. Ингэж байж утаа багасна. Тэрнээс биш xороо байгуулаад багасаxгүй” гэв.