Агаарын бохирдлыг буруутган шүүхэд ялалт байгуулсан ээжийн түүх
Шадар сайд асан Ч.Хүрэлбаатарын гаргасан гомдлоор сэтгүүлч У.Уранцэцэгийн шүүх хурал болж байна.
Эдийн Засгийн хөгжлийн сайд асан Чимэдийн Хүралбаатарын гомдолтой Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаа орж байна.
Өмнөх хурлаар шүүгчид асуудал гарч, хуралдаан хойшлогдсон. Өнөөдөр эцсийн шийдвэрээ гаргах өдөр аж. Олон зүйл ангиар холбогдуулан удаан хугацаанд шалгагдсан ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-ийн 1 дэх хэсэгт зааснаар илтэд худал мэдээлэл тараах гэх зүйл ангиар сэтгүүлч У.Уранцэцэгийг яллагдагчаар татжээ.