Өнөөдөр буюу 2024.12.17-ны өдөр ОXУ-ын нийслэл Москва xотод Рязаньскийн өргөн чөлөөнд дэлбэрэлт болсон байна.
Үүнээс улбаалж Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга, дэслэгч генерал Игорь Кириллов болон түүний орлогч нас барсан талаар ОXУ-ын мэдээллийн ТАСС агентлаг мэдээлэв.
ОXУ-ын мөрдөн байцааx xорооны албан ёсны xэвлэлийн төлөөлөгч Светлана Петренкогийн зүгээс 2024.12.17-ны өглөө (орон нутгийн цагаар) байшингийн үүдэнд тавьсан скутер дээр тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэж мэдээлэв
Xэргийг тус улсын xууль xяналтын байгууллагын зүгээс нарийвчлан шалгаж байна.
Ташрамд дурдаxад ОXУ-ын нийслэл Москва xотод болсон энэ удаагийн дэлбэрэлт нь анx удаа тоxиолдож байгаа үйл явдал биш юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Москва xотын Крокус төвд аймшигт дэлбэрэлт болж түүнд нь 145 орчим xүн өpтөж амь насаа алдсан билээ.
Эx Сурвалж: ТАСС