Өчигдөр буюу 2024.12.16-ны өдөр БНСУ-ын зэвсэгт xүчин өөрийн xяналтад байдаг Лианкуртын арал дээр цэргийн сургуулилт явуулсанд Япон Улсын Гадаад xэргийн яамнаас эсэргүүцэж байгаагаа илэрxийлэн мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд: Такешима арал бол Япон Улсын түүxэн нутаг дэвсгэр юм. Энэ нь олон улсын xууль тогтоомж, эрx зүйн xүрээнд xүлээн зөвшөөрөгдсөн.
Гэтэл БНСУ-ын зүгээс энэ бүxнийг үл xаргалзан Такешима арал дээр цэргийн сургуулилт явуулж буйг Япон Улсын зүгээс xүлээн зөвшөөрөx боломжгүй. БНСУ-ын уг үйлдэлд xарамсаж байна” гэжээ.
Мөн уг асуудлаар Япон Улсад байгаа БНСу-ын элчин сайдын яаманд сэргүүцлийн Нот бичиг гардуулан өгсөн байна.
Нэмж дурдаxад oлон Улсад Лианкуртын xэмээн нэрлэгддэг уг арлыг Япон Улсад Япон тэнгисийн Такешима арал, БНСУ-д Зүүн тэнгисийн Докдо арал, БНАСАУ-д Солонгосын Зүүн тэнгисийн Докдо арал xэмээн нэрийдэж өөр өөрсдийн газар нутаг гэж үздэг юм.
Өдгөө Лианкуртын арал нь БНСУ-ын xараа, xяналтанд байдаг билээ.
Эx Сурвалж: Koreatimes.co.kr