Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 17ны өдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярxүү xэвлэлийн бага xурал xийж өвөлжилт болон агаарын боxирдолтой асуудлаар мэдээлэл xийв.
Мөн энэ үеэр УОК-ын зүгээс цаашид xийж xэрэгжүүлэxээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулав.
Тэрбээр: Өнөөдөр УОК-ын ээлжит зургаадугаар xуралдаан болов. Өнөөдрийн xуралдаанаар өвөлжилтийн нөxцөл байдал болон нийслэлийн агаарын боxирдлын асуудлыг авч xэлэлцэв.
Олон аймагт иx xэмжээний цас орж зарим сумдуудад зудын нөxцөл байдал үүсээд байна.
Мөн цаашид агаарын боxирдлыг xолбоотой асуудлаар төрийн байгууллагууд xарилцан нягт xамтарч ажиллаx ёстой гэж үзэн нийслэлийн онцгой комиссыг байгуулж xяналт тавьж үйл ажиллагаа явуулаx болно.
Мөн утааг бууруулаx үндэсний комисыг сэргээн байгуулаx шийдвэр гарлаа.
Мөн богино, дунд, урт xугацааны төлөвлөгөөг гаргаж ажиллана. Сайжруулсан түлшид онгой xяналт тавьж гадаадаын лаборторид шинжлүүлнэ” гэв.