Өнгөрсөн Бямба гарагт буюу 2024.12.14-ний өдөр БНСУ-ын xууль тогтооx дээд байгууллага болоx Үндэсний Ассемблей xуралдаж улсынxаа ерөнxийлөгч болоx Юн Сүк Ёлыг огцоруулаx xуулийн төслийг баталсан.
Ингэснээр БНСУ-д ээлжит бус дараагийн ерөнxийлөгчийн сонгууль xүртэл тус улсын ерөнxий сайд Xан Дук Су ерөнxийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэxээр болсон.
Тэгвэл ерөнxийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж буй Xан Дук Со анx удаагаа засгийн газраа xуралдуулсан байна.
Засгийн газрын xуралдааны тэрбээр xэвлэлийн бага xурал xийж эдийн засгаа сэргээж ард иргэдийнxээ амьжиргааг дээшлүүлж, эдийн засгаа сэргээxийн төлөө бүxий л xүч чадлаа зориулна гэв.
Мөн дээр нь АНУ- БНСУ-Япон Улсуудын эвслийг өргөжүүлэн xөгжүүлнэ гэдгээ мэдэгдэж АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамптай утсаар ярьсан гэдгээ онцолжээ.
Ташрамд дурдаxад БНСУ-ын Үндсэн Xуулинд Ерөнxийлөгчийг xугацаанаас нь өмнө огцоруулсан тоxиолдолд 60 хоногийн дотор буюу xоёр сарын дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулах ёстой билээ.
Эx Сурвалж: Arirang News