Токио хотын захиргаа ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн ажлын дөрвөн өдрийн хувилбарыг туршихаар төлөвлөж байна. Энэ талаар Токио хотын захирагч Юрико Коикэ мэдэгдэв. Төслийн гол зорилго нь тус улсын төрөлтийг нэмэгдүүлэх ээлжит оролдлого юм.
“Бид хүүхэд төрүүлэх эсвэл хүүхдээ асрах хэрэгцээ шаардлагаас үүдэн ажил карьераа орхих шаардлагагүйгээр уян хатан ажлын хэв маягийг бий болгохыг зорьж байна” хэмээн Токио хотын захирагч онцлов. Туршилтын төслийн хүрээнд төрийн албан хаагчид долоо хоногт хоёр биш, гурван өдөр амрах боломжтой болно.
Япон нь төрөлтийн түвшинээрээ дэлхийд хамгийн бага орны нэг буюу нэг эмэгтэйд 1.22 хүүхэд ногддог. 1990-ээд оноос хойш төрөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон кампанит ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд Засгийн газраас шинэ хөтөлбөр танилцуулсан.
Тодруулбал, 18-аас доош насны хүүхдэд тэтгэмж олгох, эцэг эхэд нь хүүхэд асрах чөлөөний хугацаанд бараг бүтэн цалин олгох гэх мэт хөтөлбөр багтжээ.
Япон: Ажлын дөрвөн өдөртэй болно, эсвэл төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд ажлын өдрийг 4 болгон багасгана
Олон улс төрчид болон шинжээчид төрөлтийг нэмэгдүүлэхэд зөвхөн мөнгөн урамшуулал төдийгүй цаг хугацаа чухал гэдгийг онцолж байгаа юм. Ялангуяа ажил хөдөлмөрийг шүтэх соёлыг харгалзан дөрөв хоног ажиллах долоо хоногийг төрөлтийг дэмжих арга хэмжээний нэг гэж үзэж байгаа ажээ.