Хятад эзэнтэй гэх үйлдвэрүүдийн үнэн төрх..
Newsroom.mn сайтын Учиг нэвтрүүлгийн баг Монголчуудад учирч байгаа ноцтой эрсдэл-Хар тугалгын бохирдлын асуудлыг хөндсөн байна.
Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
2019 онд БЗД-ийн 11-р хороонд байрлах “Заламт гол”ХХК-г технологийн бус орчинд хаягдал аккумляторыг дахин боловсруулж байгальд ноцтой хохирол учруулсан гэж үзээд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хааж байв. Харамсалтай нь тус компани нэрээ “Цэлмэг Хөх овоо ХХК” болгон өөрчилж өмнө нь хаагдаж байсан үйлдвэрийн хашаанд яг адил стандарт зөрчсөн тоног төхөөрөмжөө ашиглаж байна. Гэсэн хэдий ч Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хууль дүрэм зөрчсөн тус компанид энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ оны 5-р сард дахин олгожээ. Тухайн үйлдвэр нь яг одоо ундны эх үүсвэрээс 300 метрт байрлаж хүн ардыг хордуулж байна.
Мөн дээрх компанитай ижил үйл ажиллагаа явуулдаг Төв аймгийн Баянцогт сум, Сарлаг багт байрлах “Үлэмж хүдэр” ХХК- нь тариалангийн талбайгаас ердөө 10 метр хүрэхгүй зайд аккумляторыг технологийн бус орчинд гар аргаар задалдаг. Харамсалтай нь Сарлаг багийн иргэдийн мал үйлдвэрийн орчмын уснаас үүдэн олноороо хорогджээ. Нутгийн удирдлагуудад энэ асуудлыг хүргүүлсэн ч цөөн ардыг тоох эзэн байсангүй.