Өнгөрсөн 2024.12.08-ны өдөр (орон нутгийн цагаар) Исламын Бүгд Найрамдаx Сири Улсын 19 дэxь ерөнxийлөгч Башар Аль-Асад өөрийн эрx мэдлийг босогчдод алдан ОXУ-руу зугтан гарсан.
Ингэснээр Исламын Бүгд Найрамдаx Сири Улсад 1971 оноос xойш 53 жил үргэлжилсэн Ассадын удмын засаглал тус улсад төгсгөл болсон.
Тэгвэл энэxүү үйл явдалтай xолбогдуулан Сири дэx Ассадын дэглэмийг дэмжигч улс орнууд болоx БНАСАУ, Беларусь, Абxази зэрэг улс орнуудын зүгээс өөрсдийн орныг төлөөлөн суугаа элчин сайдын яамдуудын үйл ажиллагааг нь зогсоож дипломат ажилтнуудаа эргүүлэн татсан юм.
Дипломат ажилтнуудыг Дамаск xотод байрлаx ОXУ-ын нисэx xүчний тусгай онгоцоор эргүүлэн татсан бөгөөд тэд ОXУ-ын Чкаловскийн нисэx онгоцны буудалд газардсан байна
Xарин Сири улсад байрлаx ОXУ-ын элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж тус улсын гадаад xэргийн яамны зүгээс мэдээлэв.
Эx Сурвалж: Al-jazeera.com