Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 14-ны БНСУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний Ассемблейн хуралдаанаар тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг огцоруулах хуулийн төслийг хэлэлцэв.
Түүнийг огцоруулах хуралдаанд нийт 292 гишүүн оролцсон байна.
Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь буюу 203 гишүүн түүнийг огцоруулах нь зүйтэй гэж үзжээ.
Харин 85 гишүүн Юн Сүк Ёлыг огцоруулах шаардлагагүй гэж үзсэн бол гурван гишүүн түдгэлзсэн санал өгсөн байна.
Ингэснээр БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сүк Ёл өөрийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө Импичмент хийлгүүлж огцорох нь тодорхой болжээ.
Түүний бүрэн эрхийн хугацаа нь 2027 онд дуусах байсан юм.
Ташрамд дурдахад Юн Сүк Ёл нь өөрийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө огцорч байгаа БНСУ-ын анхны ерөнхийлөгч биш болно.
Одоогоос долоон жилийн өмнө 2017 онд тус улсын 11 дэх болон анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Ин Хэ мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас нэг жилийн өмнө огцорч байсан түүхтэй.
Эх Сурвалж: Arirang News