“Amazon.com” компани Дональд Трампын тангараг өргөх санд нэг сая доллар хандивлана гэж “Financial Times” мэдээлжээ.
Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны бүрэн эрхийн хугацаандаа дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани болох Amazon.com-ыг бусад өрсөлдөгчдийг зах зээлээс хөөж байна хэмээн буруутгаж, компанийн татварын бодлогыг шүүмжилж, Amazon.com-той “тангараг” тасарч зөрчилдөж байсан.
“Amazon.com” мөн Жо Байдены Засаг захиргааны үед ч дарамт шахалтанд орсон гэсэн мэдээлэл ч байдаг. АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (FTC) 2023 онд тус компанийн эсрэг монополийн эсрэг зарга үүсгэсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард “Amazon.com” болон бусад томоохон үүлэн үйлчилгээ үзүүлэгчдийг хиймэл хиймэл оюун ухааны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд шалгаж эхлээд байгаа юм.
Аравдугаар сард “Amazon.com”-ын үүсгэн байгуулагч, “The Washington Post” сонины эзэн Жефф Безос Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамптай өрсөлдсөн Камала Харрисыг дэмжсэн нийтлэл, мэдээлэл тус сонинд нийтлэхийг хориглож, бас нэгэн дуулиан шуугиан тарьсан билээ.
Төрийн зүгээс ирэх дарамт шахалтын улмаас “санаа нь зовсон уу яасан” “Meta” компанийг дууриан Доналд Трампын Ерөнхийлөгчийн тангарах өргөх санд 1 сая долларын хандив өргөлөө. “Meta” компанийн хувьд арванхоёрдугаар сарын 12-нд Тангарагын ёслолын санд 1 сая доллар хандивласан нь тодорхой болсон мэдээлэл байгаа юм.
Сонирхуулахад, “Amazon.com” Доналд Трампын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг “Prime Video” үйлчилгээгээрээ шууд дамжуулах аж. Тангараг өргөх ёслол 2025 оны нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт болно.