Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вашингтон хотноо болох АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэж CBS News хоёр эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Доналд Трамп БНХАУ-ын удирдагчийг дипломат шугамаар бус биечлэн урьсан нь Бээжингийн албаны хүмүүс болон АНУ-ын холбоотнуудод гэнэтийн зүйл болсон байна. Тангараг өргөх ёслолд БНХАУ-ын талаас АНУ-д улсад суугаа элчин сайд болон түүний гэргий нар оролцох магадлалтай байгаа аж.
Өмнө нь, Доналд Трамп хэлэхдээ Жо Байденыг ерөнхийлөгч байх үед АНУ ОХУ болон БНХАУ-тай харилцаа муудсан хэмээн буруутгаж байсан юм.
(Эх сурвалж: CBS News)